· Ходоодны шарханд таван салааг хандалж, өдөрт гурван удаа жижиг аягаар 10-14 хоног ууна.
· Шүд өвчлөхөд гавар сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавивал өвчин намдана.
· Хатиганд сармисыг халааж наах буюу дарж боовол сайн.
· Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад, өглөө бүр өлөн уувал цээж хорсох, ам гашуун оргих, өтгөн их хатахыг зогсоох төдийгүй цөсийг сайн хөөдөг.
· Шээс задгайрахад хар хөх даавуунд адуу тарваганы тосны аль нэгийг шингээн халаагаад давсган дээр нь жин тавина.
· Шээс задгайрахад ургамлаас тэхийн шээг чанаж уувал сайн.
· Ходоодны хүчил ихэдвэл мөс залгина, эсвэл хүйтэн ус ууна.
· Үс унаж хожгортвол зэрлэг гахайн өөх, шаазгайн халуун тархи, морины түүхий тархи гурвын аль нэгийг байнга түрхвэл үс ургана.
· Хүдрийн чөмөг, гүйлсний тос хоёрыг хольж түрхвэл үс, хөмсөг, сахал сайн ургана.