2012-06-07
бие даалт

Тоть шувуу

Тоть бол шувууны нэг төрөл юм.Өд нь тод өнгөтэй, хошуу монхор,урд хэсэг нь доошоо махийсан байна.Ой сүргээр амьдарна.Модны хонгилд үүрлэнэ.Тоть үгийг их хурдан тогтооно.


 

Зүлэг суулгав

Азбилэг,Золбоо,Базар нар зүлэг суулгав.Хүүхдүүд зуны турш услав.Зүлэг сайхан ургалаа.Мод зүлэг агаарыг цэвэршүүлдэг.


 

Хадлан

Дэндэв,Дондог, Даваа нар хадланд гарлаа. Эд нар их өвс хадав. Хадсан өвсөө нуруулдав.Өвс хадлан их авсан.Иймээс өвлөөс айхгүй өнтэй орно.


 

Аялал

Туяа,Амар нар аялалд явлаа.Тэд баяр хөөртэй байв.Эхлээд амьтны хүрээлэнд очлоо.Хүүхдүүд янгир янзага харлаа.Цааш явав.Аялал сайхан боллоо.


 

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур хамгийн гүн нуур.Хөвсгөл нуураас Эгийн гол эх авна.хөвсгөл нуурын хавиар усны шувуу их.Галуу,ангир,хун,нугасыг усны шувуу гэнэ.


 

Марафон гүйлт

Марафон бол холын зайн гүйлт юм.Марафон гүйлт нь олимпын спортын анхны төрлийн нэг.Олимпын тоглолтын марафон гүйлтээр хаадаг.


 

Цаасан шувуу

Багш цаасан шувуу хийх аргыг хэлэв. Хүүхдүүд цаасаар шувуу хийлээ. Тэд цаасан шувуугаа нисгэв.Цогтын хийсэн цаасан шувуу өндөрт нислээ.


 

Юүдэн

Малгай олон төрөл хэв маягтай байдаг.Түүний нэг төрөл нь юүдэн юм.Юүдэн ерийн малгайтай төстэй боловч бороо шороонд өмсдөг. Бороо цув нь юүдэнтэй байна.Юндэн юүдэн өмсөөд юүлүүр барив.


 

Унага

Шарга гүүнээс хөөрхөн хонгор унага гарчээ.Унага эхийгээ хөхөв.Гарчмаа,Сугар нар хонгор унагыг сонирхон харна. Хонгор унага хоног хоногоор өсөв.Холоос ирсэн Гонгор өвөө хонгор унагыг алаг мориороо авлаа.


 

Аадар бороо

Бараан үүл гарлаа. Аадар бороо орлоо.Голын ус их болов. Би бороонд норов.Бороо  өнгөрлөө.Нар гарлаа.Халуун боллоо.Бид бөмбөгөөр наадав.


 

Навч

Намар болов.Навч унав.сурагчид ойд очлоо.Тэд олон төрлийн навч түүв.Түүсэн навчаараа наамал хийв.Чимэг Оргил Чулуун нарын наамал сайхан болсон.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax