2012-06-07
Гэрийн даалгавар

                            А.хувилбар

1.Мал хэдийд төллөдөг вэ? Зөв хариултын

 өмнөх үсгийг дугуйлаарай.

А.Зун             Б. Хавар             В.намар

2. Үгийг зөв байрлуулж өгүүлбэр болгоорой.

           (хөөрхөн, төл, Нялх, маш)



В хувилбар

Загварт тохирох үгийг зөв олж  харгалзуул.                                          ЭГЭГ            хавар

ЭГГЭ            мөөг

ГЭЭГ            үзэг

ГЭГЭГ          арга

С хувилбар

 1.Үгийг эвлүүлж, өгүүлбэр болгоорой.

     Хийв, жимсээрээ,Түүсэн,чанамал

2. Дараах үгэнд нөхцлийг зөв залган бичээрэй.

      заан+ (ы,ий)=

      морьд+ (ын,ийн)=

      эмгэн+ (ы,ий)=

      цүнх+ (ы,ний)=          

 Е хувилбар

        Эхийг уншаад эр эгшигтэй үгийг олж тэмдэглээрэй.

Ой шугуй

Манай орны хойт хэсэг ой модоор элбэг. Ой мод агаарыг цэвэршүүлдэг. Ой модоо гал түймрээс хамгаалья. Ой шугуйд явахдаа төөрөхөөс болгоомжил.


 
Ё хувилбар

    Эхийг уншаад эм эгшигтэй үгийг олж дугуйлаарай.

                                     

                               Заан

Заан халуун оронд амьдарна. Зааны чих             том хошуу урт хүзүү богино хөл бүдүүн.               Заан их хүчтэй. Хуурай газрын амьтдаас хамгийн том нь заан юм.

Г.хувилбар

Дараах эхээс урт эгшигтэй үгийг олж зураарай.

 Д.хувилбар

1.Хос эгшиг орсон үгийг олж дугуйлаарай.

   Гүзээлзгэнэ, туулай, улаалзгана, мойл,     хөлтэй, байдаг

2. Өгүүлбэрээс гийгүүлэгч үсгийг ялгаж бичээрэй.

   Орой болж Сүүлэнхүү шоргоолжны гэрт зочиллоо.


                              Зун

Зөөлөн бороо орлоо. Нар гарч                  солонго татав. Хүүхдүүд солонго барихаар гүйлдэв. Би тэдний араас гүйлээ.Хөөрхөн гөлөг минь ч намайг даган гүйв.   

 Ж хувилбар

 

 Өгүүлбэрийг зөв дараалалд оруулж, эх болгон бичээрэй.

                               Зураач хүү

Машинуудаа өөрийн дуртай өнгөөр будлаа.

Тэр олон машин зурав.

Оргил машин зурах дуртай

                       И. Хувилбар

1. Дараах үгэнд ы, ий- г зөв залган бич.

   Цүнх..г      охин..      сүү..

   Ном..н       хүн..         Харуул..г

   найз..н       өөр..н      морьд..н

                           Й  хувилбар

1.Хос эгшиг орсон үг 3-ыг бичээрэй.

2. Оньсогыг таагаарай

       Ам хэл нь хавтгай цоохор

      Алаг нүд нь бүлтгэр цоохор

      Дөрвөн хөл нь майга цоохор

      Төрсөн бие нь хүйтэн цоохор

                                            ........................



Сэтгэгдэл:


Ааахххмхмх
Хроооо
Ххо






Бичсэн: Ххро (зочин) цаг: 12:45, 2022-04-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax