2012-06-07
зөв хооллолт
Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?

Зөв хооллолт гэдэг нь аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, уаг улирал, өдөр тутмын ажлын нөхцөл байдал зэрэгт тохируулан хоол хүнсээ тааруулж идэхийг хэлнэ. Мөн бид идэхийн төлөө амьдраагүй амьдрахын төлөө идэж буйгаа л зөв ухаарах ёстой юм.

Ер нь манайхан зөв хооллож чадаж байна уу?

Манай өвөг дээдэс маань зөв хооллох арга барилыг тун дадамгай эзэмшсэн хүмүүс байсан юм. Жишээ нь, улирлын чанартай хооллодог байлаа. Өвөл нь мах, зуны дэлгэр цагт цагаан идээгээ иддэг байсан нь өвлийн идсэн махнаас биед ялгарч хуримтлагдсан аммиак хорыг цагаан идээгээр ариусган тайлж байгаа арга юм шүү дээ. Тэр ч байтугай хоолыг тус тусад хүүхдийнх, хөгшидийнх, залуусынх гэж ангилан бэлтгэж байсан гэдэг. Энэ туршлагаас ч гэсэн өнөөгийн бид нар авах л хэрэгтэй.

Хүн өдөрт ямар цагийн хувиараар хооллох нь зөв юм бэ?

Хүний хооллолтын системд зааснаар өдөрт хоёр цагийн зайтайгаар ойрхон, хөнгөн хооллох ёстой байдаг. Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс мэдээж дээрх мэт ойрхон идээд байх чөлөөгүй тул өдөрт гурван удаа ахиувтар хооллочих хэрэгтэй. Шинжлэх ухаанд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг үндсэн гурван хэсэгт хуваадаг. Үүнд оюуны хөдөлмөр эрхлэгч, хөнгөн хөлөлмөр эрхлэгч, хүнд буюу биеийн хүчний хөдөлмөр эрхлэгчид багтдаг. Жишээ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг хүний хоногийн хоолны илчлэг нь 3300 ккал байх ёстой байдаг. Мөн орой унтахаасаа өмнө хөнгөн хоолыг 2-3 цагийн өмнө идсэн байх ёстой.

Хоолноос ямар эрдэс бодисыг авах ёстой байдаг юм бэ?

Хамгийн түрүүнд бид махнаас уураг тэжээлийг авдаг. Сүү цагаан идээнээс кальци, эрдэс бодис, илчлэг зэргийг авах боломжтой. Харин сүүлийн үед иргэд маань хэт цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх болсноор хоол хүнснээс тодорхой витамин тэжээлээ авах боломж нь хомс болоод байгаа.

Бага насны хүүхдийг хэрхэн хооллох вэ?

Хамгийн чухал нь хүүхдэд маш амархан боловсрох тэжээллэг хүнсийг идүүлж байх ёстой. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах тараг, сүү, олон төрлийн жимсний нухаш, ногоо зэргийг идүүлэх нь нэгд өтгөн хатахгүй цаг хугацаандаа гарах, бүр цаашлаад зөв хооллолтын дэгт хүүхэд тань суралцах зэрэг ач холбогдолтой.

Биднийг ярилцаж суутал гаднаас насандаа баймгүй хөнгөн шингэн нэгэн хүн орж ирсэн нь тус тэнхимийн зөвлөх багш, Монгол улсын мастер тогооч С.Баярсайхан гуай байлаа. А.Ганболд бидэнд түүнийг танилцуулах далимдаа "80 хүрч байгаа Баярсайхан гуайнхаа хажууд бид чинь ходоод гэдэс өвдлөө гэж ярихаасаа ичдэг юм" хэмээсэн нь сонирхол татаж, бид зөв хооллолтын тухай яриагаа үргэлжлүүлэн С.Баярсайхан гуайтай хууч хөөрсөн юм.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax